2024/04/29
Road to One шоу нэвтрүүлэг албан ёсны эрхтэйгээр Монголд at Steppe Arena

Монголд зохион байгуулах гэж буй “Road to One Mongolia 2022” нэвтрүүлгийн тухай

“Road to One” тэмцээн нь хамгийн авьяаслаг, ирээдүйтэй залуу тамирчдыг илрүүлж олон улсын ONE Championship-ын дэвжээнд тулалдах эрхийг олгодог анхдагч, суурь тэмцээн болно. “Road to One Mongolia 2022” тэмцээний хувьд Олимпын стандарт бүхий Монголын анхны мөсөн өргөө болох “Степпе Арена” болон үндэсний шилдэг ТВ суваг болох “МонголHD” компанитай хамтран, 10 анги бүхий “Реалити шоу” нэвтрүүлэг, 2 анги бүхий аварга шалгаруулах шууд дамжуулалтай тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ төрлийн тэмцээн нь Төв Азийн бүс нутгаас Монголд анх болж байгаагаараа онцлогтой.

Бидний тэмцээнд 40-н эрэлхэг Монгол эрчүүд оролцож, 61кг болон 66кг жингийн төрөлд тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа сорин, шударгаар өрсөлдөх бөгөөд амаргүй олон давааг амжилттай давсан аваргыг “One Championship”-н олон улсын тэмцээнд оролцох 100,000 ам. долларын гэрээ байгуулах эрхээр шагнах юм. Монгол улсаа төлөөлж олон улсын дэвжээнд тулалдаж буй З.Шинэчагтга, О.Пүрэв, Б.Дамланпүрэв зэрэг шилдэг тамирчдын удирдлага, дасгалжуулалтын мөн мэргэжлийн хоол зүйч, эмч нарын хяналт, зөвлөмжийн доор эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэ жишигт орчинд эрэлхэг залуучууд тус тэмцээнд өрсөлдөж буй. Тэмцээний зураг авалтыг 5 сард эхэлснээс хойш хуваарийн дагуу амжилттай явж байгаа бөгөөд 9 сарын 18-ны өдөр эхний дугаарыг цацаад байна.

Энэхүү тэмцээний финалын тоглолт буюу шууд тулааныг 11 сарын 25, 26-ны өдрүүдэд Степпе Арена дээр зохион байгуулах бөгөөд шууд дамжуулалтын хамтрагчаар бид UNISPORTS сувагтай хамтран PPV моделоор үзэгчдэд хүргэхийг зорин ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 Степпе Линк Холдинг.