2024/04/29
Мөсөн өргөө төсөлд ажилласан техникийн комисс дүгнэлт гаргалаа

“Мөсөн өргөө” ордны төслийн барилгын ажил ид хийгдэж байгаа бөгөөд дээврийн хучилтын огторгуйн хийцийн угсралтын ажлыг хүлээн авах техникийн комисс өнөөдөр энд ажиллалаа. Энэ комисст Захиалагч СА, Эс Ди инженеринг, зураг төсөл зохиогч Анаграмм ХХК -ийн зөвлөх инженер, архитектор зургийн инженерүүд, гүйцэтгэгч НБИК ХХК-ийн удирдлага, төслийн инженерүүд багтдаг бөгөөд тэд барилгын ажилтай танилцав. Комисс угсралтын хийцийн гүйцэтгэлийг шалгасан үзлэгээс дараах дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна. Огторгуйн хийцийн угсралт, бусад төмөр хийцийн ажлын гүйцэтгэл зураг төслийн дагуу угсрагдсан, зарим нэг зүйлийг тодруулах, тооцоог шалгаж хариу ирүүлэх, гүйцэтгэгч дутуу орхисон болон засах ажлыг гүйцэтгэж дуусгаж захиалагчид мэдэгдэх, гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн акт, бичиг баримтыг сайтар бүрдүүлж баталгаажуулан захиалагчид хүлээлгэн өгөх зэрэг ажлыг холбогдох хүмүүст даалгалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 Степпе Линк Холдинг.